Миний блогийг уншиж байгаа танд энэ өдрийн мэндийг хүргэе!
Япон улсын Токио хотноо амралтын нэгэн өдрөө блог нээхээр шийдээд бичиж суугаа Ундрал тантай мэндчилж байна.
Магадгүй та ямар нэгэн байдлаар намайг мэддэг xүн ч байж болох, огт мэддэггүй хүн ч байж болох..
Гэнэтхэн яагаад блог эхлүүлэх болов оо гэж үү?
Тэр их энгийн.
Бичээд ирэхээр олдохгүй байсан асуултын хариу гараад ирэх шиг хааяа санагддаг болохоор нээлээ.
Бас бодсон бодлоо, олж мэдсэн зүйлсээ бусад хүмүүстэй хуваалцаж, тэдний саналыг сонсохыг хүслээ.
Дээр нь, монгол хэлнийхээ зөв бичгийн дүрмээ мартахгүй байх гайхалтай арга юм болов уу гэж бодлоо.
Зиа тэгээд, уншиж байгаа хүнээ уйдаахааргүй, дэмий мэдээллээр алтан цагийг нь үрэхээргүй бичлэгүүдийг бичихийг хичээх болно оо.
Таныг хүндэтгэсэн,
Ундрал
No comments:
Post a Comment