Сакура цэцэглэж, Японы шинэ хичээлийн жил эхэлснээр би гэдэг хүн "нэг юм" оюутан боллоо. Гэж хэлдэг нь, манай найз нар эхнээсээ төгсөөд, нийгмийн хүн болж байхад би оюутан ч болоогүй явсаар л байсантай холбоотой. Зиа тэр ч яахав, харин ч хүүхэд насны хөгжилтэй жилүүдийн тоо ихсээд баяртай байгаа цаадах чинь... хэхэ
Өмнө нь оюутан болоод л бүхнийг гялалзуулъя, эзэмших гэж буй мэргэжлээ эхнээс нь ягштал сурна даа гэж их боддог байлаа...
Заа их сургуульд орж байгаад шинэ амьдрал эхлэе гэх мэтээр...
Гэтэл яаав...
Хүсээд байсан шинэ амьдрал минь эхлээд сар болчихлоо... Эхний хэдэн өдөр бол яах аргагүй шинэхэн байсаан. Бүх юм шинэ бөгөөд сонирхолтой...Эрч хүчтэй, соргог...
Сүүлийн өдрүүд харин...
Хаврын тэнгэрийн ааштайг ч хэлэх үү, юм юм давхардаад сэтгэл санаа нэг л тавгүй... Нөгөө их эрч хүч нэг л сулраад явчихлаа шүү...
Энэ сард сэтгэл өөдрөг сайхан өдрүүд зөндөө байсан ч, нэг л тийм явуургүй, нэгэн хэвийн өдрүүд бас багагүй байлаа...
Зиа блогийн эхний бичлэгээ жоохон сөргөөр эхлээд, Оюутан насныхаа эхний сарыг бас төсөөлсөн шигээ үр бүтээлтэй өнгөрөөж чадаагүй ч үүнээс хойших оюутны минь амьдрал эрч хүчээр дүүрэн бөгөөд энэ блог дээрх бичлэгүүд минь эерэг бүхнээр дүүрэн байх болтугай!
Маргааш бас л бороотой гэсэн ч, хөгжилтэй бөгөөд бүтээлч нэг өдөр болгоно оо!
No comments:
Post a Comment